Улаанбаатарын гурван  он цагийн амьдралыг дэлгэлээ

2019-10-22

Б.ДОЛЖИНЖАВ

Нийслэлийн 380 жилийн түүхт ойг угтсан “Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд өчигдөр нээлтээ хийсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Улаанбаатар хотын музей, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнд гурван үеийн гэрэл зурагчдын 300 гаруй бүтээлийг дэлгэжээ. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа “Энэ үзэсгэлэнгээс Өргөө, Их Хүрээ, Нийслэл хүрээ хэмээн нэрлэж байсан тэртээх он жилүүдийн хүрээ хотын байдал, оршин суугчдын нь ахуй төрх, ажил хөдөлмөр, арилжаа наймаа гээд нүүдлийн амьдралаас суурьшмал соёл иргэншилд шилжсэн бодит түүх, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласан 1924 оноос хойших их бүтээн байгуулалтын он жилүүдийн ололт амжилтыг харах болно” гэсэн юм. Гэрэл зургийн үзэсгэлэнд нийслэл Улаанбаатар хотын “Өргөө” гэх нэг үе, “Их хүрээ” хэмээгдэх хоёр дахь үе, “Нийслэл хүрээ” гэж нэрлэгдсэн гурав дахь үеийн он цагийн хэлхээсийг харуулахыг зорьсноороо онцлогтой юм. Үзэсгэлэнг  энэ сарын 29-нийг хүртэл дэлгэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ