Вакцин, биобэлдмэлийн үйлдвэр дахин нээгдлээ

2019-10-22

Б.ДОЛЖИН

Байр, тоног төхөөрөмж зэрэг зүйлсээс шалтгаалан 2010 онд хаалгаа барьсан манай улсын  вакцин, биобэлдмэлийн цор ганц үйлдвэр өнөөдөр дахин нээгдлээ. Үйлдвэр нээгдсэнээр хүн амын дунд нэн шаардлагатай байгаа  бөөр нөхөх альбумин, дархлаа сэргээх иммуноглобулин, гистамин, галзуу, хижигийн өвчний вакцин, элэгний  вирус устгах вакцин зэрэг  25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм. Өнөөдөр зах зээлд альбумин эм 200 мянган төгрөгөөс дээш үнээр борлуулагддаг. Харин тус үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрвэл 10-30 дахин хямд үнээр нийт альбумины хэрэглээний 25-30 хувийг хангах боломжтой юм байна. Хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор Монгол Улсад 1932 онд биобэлдмэлийн үйлдвэрийг нээснээр зарим вакцин, биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх болсон. Тухайлбал,1955 онд сахуу, татран өвчнийг эмчлэх ийлдэс, 1957 онд галзуу өвчний эсрэг вакцин, 1960 оноос сийвэн нөхөх, сэлбэх шингэн зэрэг вакцин, биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn 

.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ