Угаарын хийнд 536 хүн хордож, найман хүн нас барлаа

2019-10-22

Б.ДОЛЖИН

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр /2019.10.22/ “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас найман хүн нас барж, 41 иргэн эмчилгээ хийлгэж байна. Нийт 536 хүн хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс 226 нь хүүхэд байгаа аж. Шахмал түлшний угаарын хийнд хордсон дуудлага тасрахгүй байна. Тухайлбал,Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 31 алба хаагч  энэ сарын 20-нд үүрэг гүйцэтгэх үеэр гурван дүүргээс зургаан дуудлага ирсэн. Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргээс тус тус хоёр дуудлага бүртгэгдэж нийт 16 иргэн угаартсан гэсэн мэдээлэл өгснөөс ес нь хүүхэд, долоо нь насанд хүрсэн хүн байсан тухай өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн билээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ