Леди Гага тоглолтынхоо үеэр тайзнаас унажээ

2019-10-22

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын дуучин, жүжигчин Леди Гага Лас Вегаст хийсэн тоглолтынхоо үеэр тайзан дээрээс унажээ. Тэрээр  хамтран бүжиглэгчийнхээ дээр үсрэн гарснаар, шүтэн бишрэгч нь  тэнцвэр алджээ. Хэдийгээр  тайзан дээрээс унасан ч Леди Гага бэртэж гэмтээгүй байна. Харин шүтэн бишрэгчдээ тайвшруулан эмч нар анхан шатны тусламж үзүүлсний дараа тоглолтоо үргэлжлүүлжээ. Дуучны бүжгийн хамтрагч “Итгэмээргүй байсан шүү. Бид унаж байхдаа  нэг хором ч салаагүй. Газарт тэврэлдсэн чигээрээ унасан. Яг Титаник киноны Жек, Роза хоёр шиг. Одоо бид цуг цай уухын тулд болзоо зохион байгуулах хэрэгтэй байх” хэмээн хошигножээ.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22

№ 209 (6176)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ