Нийтийн утас ашиглаж  баяжсан бизнесмэн

2019-10-22

Х. ОЮУНБОЛД

Бразилийн тэрбумтан Флавио Августо да Силва 19 настайдаа утсаар ярьж англи хэлний хичээл зардаг ажил эрхлэх болжээ.Гэхдээ  гэртээ утасгүй байсан нь ч энэ нь түүнд зорилгоо биелүүлэхэд саад болох ёсгүй гэж шийдсэн байна. Тухайн үед залуу тэрбумтан залуу Рио де Жанейро хотод эцэг эхтэйгээ амьдардаг байсан ажээ. Мөн 1991 онд гэртээ утастай байх нь Бразилд тансаг хэрэглээ байв.  Түүнээс гадна Флавио Августо да Силвагийн гэр бүлд гэртээ суурин утастай болох үйлчилгээнд  төлөх 960 ам доллар байсангүй. Хэдийгээр мөнгө нь байлаа ч суурин утастай болохын тулд хоёр жил хүлээх дараалал үүссэн байв. Түүнээс гадна гар утас нь Бразилийн ихэнх  иргэдийн хувьд бараг ирээдүйн бүтээгдэхүүн хэвээр байсан учраас Флавио Августо Да Силва ажлаа хийхийн тулд нэг арга хайх хэрэгтэй болсон байна. Тиймээс түүнд “Сантос Дамонти” нисэх онгоцны буудлын нийтийн утсыг  ашиглах, шинэ оффисоо болгох санаа төржээ. Ийнхүү бизнесээ эхэлж байсан тэрээр өнөөдөр хувийн англи хэлний “Wiser Education” хэмээх сургуультай. Жил бүр  133 сая ам долларын англи хэлний хичээл зардаг байна. Түүнийг ойролцоогоор 300 сая ам долларын хөрөнгөтэй гэж таамагладаг байна. Одоо 46 настай Флавио Августо да Силва “Би хувь тавилангаа тэр онгоцны буудлаас олж авсан гэдэгт огт эргэлздэггүй” гэж ярьжээ.

Англиар ярьж мэддэггүй байв

Тэрээр зурагтаар дамжуулан худалдаа хийхийг уриалж эхэлмэгц нисэх онгоцны буудал тасралтгүй хөл хөдөлгөөнтэй шуугиантай байдаг ч англи хэлний хичээлээ зарах чадвартайгаа анзаарчээ. Тиймээс  яаралтай худалдааны төвийн захирал болсон байна. Харин түүнээс дөрвөн жилийн дараа хувийн сургуулиа байгуулах шийдвэрийг гаргажээ. Флавио Августо да Силва “Би сургууль байгуулахад бэлэн байгаагаа мэдэрч байсан” гэжээ. Миний ажилладаг байсан  компани хэлний хичээлийн чанарыг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхэд бэлэн биш байсан гэв. Гэвч бизнесмен хоёр том саадыг даван туулах хэрэгтэй болжээ.  Эхний сорилт нь хэдийгээр англи хэлний хичээл зарах чадвар байсан ч энэ хэлнээс дөнгөж хэдхэн үг мэддэг байсан аж. Хоёр дахь сорилт нь банкнаас зээл авч чадахгүй байсан учраас түүний 5.500 ам доллартай зээлийн картыг өндөр хүү төлж ашиглах шаардлагатай болжээ.

Байгаа оносон мөрий

Флавио Августо да Силва цөөхөн хэдэн сард дампуурахгүйн тулд хангалттай эрэлт хэрэгцээ ихтэй байх болно гэж мөрийцөж сурган хүмүүжүүлэх материал болон хувийн арга зүйг боловсруулахын тулд 18 хүнтэй гэрээ байгуулан ажилласан байна. Тэрээр тухайн  үед Бразилд нээгдсэн хэлний бусад төвөөс ялгарч үүнийгээ байгуулсан хэлний төвдөө борлуулж эхэлжээ.  Мөн тэр үед ихэнх хэлний төв хүүхдүүд болон амралтаараа гадаад руу явж байсан аялагчдыг анхаардаг байсан аж. Тиймээс түүнд ажил хайж байгаа залуучуудад зориулсан хэлний сургалт бий болгох санаа төрсөн байна. Флавио Августо да Силва “Тэр үед  Бразилд олон улсын олон компани бий болж байсан. Тиймээс англи хэл нь ажлын байранд сонгон шалгаруулах шаардлагатай зүйл бол англи хэл байсан юм” гэжээ.Түүний тавьсан мөрий байндаа тусчээ. Хэдийгээр 1995 онд Бразил орон эдийн засгийн хүнд үеийг даван туулж байсан ч хэлний сургалтын эхний жил 1000 орчим хүн бүртгүүлсэн байна. Үүнээс хойш гурван жилийн Флавио Августо да Силва Бразилийн өөр өөр хотын 24 сургуульд  сүлжээтэй болсон байна. 2012 онд түүнд 400 салбараа нээх боломж олгосон стратеги, франчайз загварыг нэвтрүүлжээ. Үүний дараа тэрээр компанид ажлаа хийсэн гэж үзсэнээр шинэ зүйл хийхээр төлөвлөсөн байна. Би өөрийгөө барилгачин гэж үзэж байна.  Шинэ амжилттай төслийг хэрэгжүүлэхийг хүсч байна. Дараа нь өөртөө шинэ сорилт зорилго тавина гэж ярьжээ. Тэр жилдээ хэлний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниа Бразилийн “Abril” группт 230 сая ам.доллараар зарсан байна.

Хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хийв

Түүний дараагийн хүчээ сорихоор сонгож авсан салбар нь хөлбөмбөг байв. Тэрээр  АНУ-ын хөлбөмбөгийн хамгийн чухал лиг болох Хөлбөмбөгийн том лигт ороод удаагүй байсан “Орландо Сити” багт ихэнх хувьцааг нь эзэмшигч болохын тулд 120 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Харин сүүлийн жилүүдэд энэ клубын ханш өсөөд байгаа аж. Одоо “Орландо Сити” клубыг  490 сая ам.доллараар үнэлснээр энэ лигийн хамгийн үнэтэй багийн нэгт болоод байгаа юм. Бизнесмен энэ клубыг сонгох болсон нэг шалтгаан нь Орландо бол бразилчуудын хувьд хамгийн алдартай аялал жуулчлалын нэг бүс ажээ. Харин түүний худалдсан англи хэлний сургуультай дахин холбогдоогүй байна. Гэвч шинэ эзэд нь их мөнгө алдсан учраас тухайн үед тэдэнд зарсан үнийн тал үнээр худалдаж авах саналыг Флавио Августо да Силвад тавьжээ. Тэрээр энэ саналыг нь хүлээж авсан байна. Ингэснээр түүний мэдэлд дахин ирсэн сургууль өргөжин тэлж эхэлжээ. Өнөөдөр Бразил, Аргентин, Колумби, Мексикт 440 сургууль эзэмшдэг байна. Тэрээр 2020 он гэхэд Латин-америкт 1000 салбартай болох зорилтыг тавьсан гэнэ. Бизнес судлаач Рикард Мотта “ Флавио Августо да Силва удирдсан компаниа хурдан амжилтанд хүргэдэг чадвартай, нэр хүндтэй бизнесмен. Учир нь тэрээр хийх алхмаа урьдчилан төлөвлөдөг” гэж ярьжээ. Флавио Августо да Силва хэлний сургууль, хөлбөмбөгийн бизнесээ эрхлээд завгүй байдаг ч  бизнесмен болохыг хүсдэг залууст зөвлөгөө өгөх, дэмжих зорилгоор “Valuation Generation” нэртэй блог хөтөлж ажиллуулдаг байна. Тэрээр “Миний туулж ирсэн замыг харахад бүгд хүссэндээ хүрэх чадвартайгийн нотолгоо гэж харж байна” хэмээн ярьсан байдаг. Би бусдаас илүү биш. Зөвхөн хэрхэн хийхийг , хүссэнээ сурахыг зорьдог гэв.

Эх сурвалж: www.polit,mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ