Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы эзэн хаанд Нарүхитог залах ёслолд оролцоно

2019-10-18

Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  энэ сарын 22,23-ны өдөр Токио хотноо болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор болжээ.

Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.

Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсоноор Монгол Улс манай чухал гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа нотолно гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 сар

    Саарал жагсаалтад орчихлоо ХҮрэлсүхээ сэлэмээ суглаад хатуу хариуцлага тооцоочээ Юу айлын найр хэсэх

Холбоотой мэдээ