Жэк Ма:Сайн үйлсийн сангууд Хятадад дөнгөж эхэлж байна

2019-10-17

Ж.ЦОГ

“Алибаба”-г үндэслэгч, Хятадын хамгийн баян хүн Жэк Ма-гийн үзэж буйгаар урд хөршийн мянга мянган бизнесмэнүүд, тэрбумтнууд ирээдүйд сайн үйлсийн сангууд үүсгэн байгуулна хэмээн итгэж байгаагаа мэдэгдсэн хэмээн “Форбес” сэтгүүл мэдээллээ. Гэвч Бээжингийн хувьд энэ нь дөнгөж л эхэлж буй үйл ажиллагаа юм.

“Олон улс оронд сайн үйлс, буяны сангийн үйл ажиллагааны урт түүх байдаг. Гэвч Хятадад энэ нь дөнгөж эхэлж байна” хэмээн Жэк Ма Сингапурт болсон “Форбес”-ийн гүйцэтгэх захирлуудын уулзалтын хэлэлцүүлэгт оролцохдоо хэлжээ.

Тэрээр өнгөрсөн хугацаанд сайн үйлсийн бусад сангуудаас туршлага судалж, буяы үйл ажиллагаа эрхлэх системтэй аргачлалаа бий болгожээ. Ма 2014 онд өөрийн буяны сангаа бий болгосон байна.

Өнгөрсөн есдүгээр сард интернэт худалдааны хамгийн том байгууллагын тэргүүний суудлаа хүлээлгэн өгөхдөө тэрээр буяны үйл хэргээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байжээ.

Тэр бүү хэл, ажлаа өгөхөөс арваад жилийн өмнөөс Жэк Ма Rockefeller болон Bill & Melinda Gates сангийн үйл ажиллагааг судалж, тэдгээртэй ойр ажиллах болсон байна. Энэхүү энтрепренер эр өмнө нь Африкт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эрүүл мэндийн нөхөн сэргээх төслүүд дээр ажиллаж байсан нэгэн юм.

Ма нь өмнө нь англи хэлний багшаар ажиллаж байсан бөгөөд Африктай ихээхэн ойр холбоотой байдаг билээ. Тэрээр ирэх сард Африк руу зорчиж, тэндхийн залууст дэмжлэг үзүүлэх аж. Ма-гийн хэлж буйгаар Африкт засаглалыг ил тод болгох цахим засаглал, баатруудыг төрүүлэх энтрепренер, хүмүүс хүсч буй зүйлээ хийхэд нь туслах боловсрол хэрэгтэй юм.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ