Венесуэлд туслахад бэлэн гэв

2019-10-17

Х.ОЮУНБОЛД

“Москва АНУ өөрийн  хөл гар болсон хүүхэлдэйнүүдээ Каракасын төрийн эрхэнд тавихыг зорьж байгаа АНУ-ын оролдлогоос үндэсний тусгаар тогтнолоо хамгаалж байгаа Венесуэлийн эрх баригчдыг дэмжиж байна” гэж ОХУ-ын парламентын доод танхимын ерөнхийлөгч Вячеслов Володин Венесуэлийн Үндэсний ассамблейн тэргүүн Диосдадо Кабельотой хийсэн хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрээр “АНУ өөрийн хүсэл зоригоо нэг улсын ард түмний хүсэл зоригийн эсрэг тулгаж, Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг зөвшөөрч болохгүй гэж үзэж байна. Тиймээс надад Венесуэлийн тусгаар тогтнолыг хамгаалахын тулд энэ хүнд нөхцөлд дэмжиж байгаагаа илэрхийлэхэд таатай байна” гэв. Түүнээс гадна эх орныхоо эрх чөлөөг хамгаалж байгаа Каракасын үйлдэл нь зөв гэж дүгнэсэн байна. Вячеслав Володин Венесуэлд тавьсан хориг болон дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байгааг буруушааж байгаагаа дахин  илэрхийлжээ. Венесуэлийн Үндэсний ассамблейн тэргүүн Диосдадо Кабельо Вячеслав Володинийг эх оронд нь айчлах болон Венесуэлийн эрх баригчидтай уулзахыг урьсан байна.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ