Өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх арга хэмжээ авахыг уриалав

2019-10-17

Х.ОЮУНБОЛД

 НҮБ-ын Хүнс тэжээл, хөдөө ахуйн байгууллагын  ерөнхий захирал Цюй Донгю  олон улсын нийгэмлэгийг 2030 он гэхэд өлсгөлөнг устгах  зорилгоор арга хэмжээ авахыг уриалсан гэж энэ байгууллагын цахим хуудаст бичжээ. Тэрээр “Энэ мэдэгдлээ жил бүр болдог дэлхийн хүнсний өдөрт зориулсан ёслолын ажиллагааны үеэр хийсэн байна. Мөн бид ажиллахгүй бол өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд учрах гол бэрхшээл болохыг сануулжээ. Харин Италийн ерөнхий сайд Жузеппе Конте дэлхийн хүнсний өдөрт зориулсан нээлтийн үйл ажиллагааны үеэр “Цогц арга хэмжээ нь өлсгөлөн гэх мэт дэлхийд тулгараад байгаа сорилыг шийдвэрлэх зам” болохыг онцолсон байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нээлтийн ажиллагаанд оролцогчдод илгээсэн видео бичлэгтээ “Өлсгөлөн нэмэгдэж байгааг зөвшөөрч болохгүй. Дэлхийд жил бүр нэг тэрбум тонн гаруй хоол ундны хаядал гарч байна. Энэ хэмжээний хог хаягдал нь хоёр тэрбум хүнийг тэжээхэд хангалттай хүрнэ. Дэлхийд таван секундэд өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлаас болж хүн нас барж байна. Энэ нь зөвшөөрч боломжгүй зүйл” гэжээ.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ