Хойд Солонгосын  аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ

2019-10-17

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын Номхон далайн асуудал хариусан төрийн департаментийн орлогч Давид Стилвелл “Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө цуцалбал АНУ Пхеньяны аюулгүй байдлын ашиг сонирхлын талаар хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн байна. Тэрээр энэ мэдэгдлээ “АНУ-ын сенатын танхимд энэ сарын 5-нд Швейцарьт хийсэн хоёр орны ажил хэрэгч уулзалт  бүтэлгүйтсний дараа хийжээ. Мөн Хойд Солонгосыг хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун тэдний аюулгүй байдлын ашиг сонирхлыг авч үзэж байгаагаа батлах зорилгоор Вашингтон Пхеньяны төлөөлөгчдийг хэлэлцээрийн ширээнд суулгахыг зорьж байна гэж Зүүн Азийн Сенатын Гадаад асуудлын дэд хороонд Давид Стилвелл мэдэгдсэн байна. Харин Хойд Солонгосын зүгээс АНУ-д аюулгүй байдлыг нь баталгаажуулах, тавьсан хоригоо цөөлөх гэсэн хоёр том хүсэлтийг Пхеньяны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг цуцлах зорилготой хэлэлцээрийн үеэр тавьжээ. АНУ Пхеньянтай бүтээлч хэлэлцээрийг дахин эхлүүлэхээр бэлдэж байгааг онцолсон Давид Стивелл “Бид бүрмөсөн цөмийн зэвсгээс ангижрах зорилгоо биелүүлэх, Хойд Солонгос үүнийг нь нотлох ёстой гэв. Түүнээс гадна АНУ хоёр орны төрийн тэргүүн нар өнгөрсөн жил Сингапурт хийсэн  уулзалтын үеэр байгуулсан бусад гэрээний талаар хэлэлцэхэд бэлэн байна гэж ярьжээ.

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ