Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид Д.Сарангэрэлийг санал болгожээ

2019-10-17

Т.САЙХАН

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал өнөөдөр /10.17/ болно. Намын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж,  УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон байна. Намын даргын шийдвэрийг  МАН-ын генсек Д.Амарбаясгалан танилцуулах бөгөөд  НАМЭХ-ны хуралдаанаар хэлэлцэнэ.  Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяа НАМЭХ-ны ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэвч намын удирдлага шийдвэрээ гаргасан учраас түүнийг  заалнаас нэр дэвшинэ гэж  яригдаж байна.

 Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ