Гэр хорооллын иргэд СӨХ байгуулж болно

2019-10-17

С.САРУУЛ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд мөрдөж буй бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүд хоорондын давхцал, зөрчлийг арилгаж, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох юм. Мөн хөрөнгө оруулалт татах, паркийн нэгжийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ. Үргэлжлүүлэн Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжлээ. Хуулийн төсөлд заавал төвийн шугамд холбогдсон биш орчин үеийн технологийг ашиглаж ус, дулаан, бохироо шийдсэн сууцын шаардлага стандарт хангах юм бол сууц гэж үзэж болно. Амины орон сууц бүхий байшин, гэр, гудамжийг тухайн өмчлөгчдийн хүсэлтээр байршил талбайн хэмжээг харгалзан гурваас дөрвөн гудамжийг хамруулсан байдлаар сууц өмчлөгчдийн холбоог байгуулж болно гэж үзжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.17
№ 206 (6173)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ