С.Эрдэнэ: Банкууд 200 тэрбумыг нотолж чадаагүйгээс саарал жагсаалтад орсон

2019-10-16

С.САРУУЛ

Францын нийслэл Парис хотноо болж буй ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдэгдэв. Тэрээр “Саарал жагсаалтад орсон гол шалтгаан нь арилжааны банкуудын активын асуудал.ОУВС-ийн тавьсан шаардлагын дагуу арилжааны банкууд 700 тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлсэн бөгөөд эх үүсвэрээ нотлох ёстой байсан. Гэвч 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотлоод 500 тэрбум дээр нь чадаагүй. Гэтэл үүн дээр Монголбанкны ерөнхийлөгч гарын үсэг зурсан нь ФАТФ-ыг эмзэглүүлсэн байсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Үндэсний зөвлөл гэж байдаг. Гэвч ХЗДХ-ийн сайд маань ФАТФ-аас удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлэх талаар бодитой ажил огт хийгээгүй. Монгол Улс Саарал жагсаалтад орсноор ААН, байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ хяналтад орж, хязгаарлагдахаас эхлээд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бараг зогсох тийш хандана” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ