“Хувьцаа эзэмшигчдийн маргаанаас болж иргэд хохирох ёсгүй”

2019-10-16

С.Оюунгэрэл

Хан-Уул дүүргийн II хорооны иргэд болон  “Фүжи Девелопмент” ХХК-ны удирдлагууд  хамтран нэхмэлийн шар байрны дахин төлөвлөлтийн барилгын үйл ажиллагааг хэвийн явуулахыг шаардаж,  мэдээлэл хийлээ.

Нэхмэлийн шар байрны барилгын ажил зогсвол оршин суугчид өөрсдийн гэр оронгүй, өвлийн хүйтнийг хүнд нөхцөлд өнгөрөөхөд хүрээд байгаа юм. Одоогоор 130 өрх түрээсийн байраар амьдарч байна.

Оршин суугчдын төлөөлөл З.Энхчимэг: -“Фүжи Холдинг” компани нь энэ ажлыг нэлээд удаж байж эхлүүсэн. Энэ хооронд бид 3-4 жил түрээсийн байраар амьдарч байна. Бидний эрх зөрчигдөж байна. “Фүжи Девелопмент” компанид эрхээ шилжүүлж үйл ажиллагааг нь хэвийн явуулах тал дээр дэмжиж нэхмэлийн шар байрыг аль болох хурдан ашиглалтад оруулж өгөхийг хүсч байна гэв.  Харин

“Фүжи Девелопмент ХХК”-ний төсөл хариуцсан менежер н.Ганбаатар: -Нийт найман байраас эхний байр ашиглалтад орсон байгаа. Одоо хоёр дахь байр 80 хувийн гүйцэтгэлтэй байна . Анх 2014 онд “Фүжи Холдинг” компани нь нэхмэлийн шар байрны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхээр авсан боловч санхүүгийн асуудлаар эхлүүлж чадахгүй байсан. Үүний үндсэн дээр 2017 онд“Фүжи Девелопмент ХХК” 100 хувь хөрөнгө оруулахаар санал тавин хамтарч ажилласан. Гэвч “Фүжи Холдинг” компанийн ББСБ нь цуцлагдаж асуудалтай болсон учир бид ч бас санхүүжилтээ зогсоож төслөөс гарах шийдвэрт хүрсэн юм. Гэтэл оршин суугчид санал тавьж “Танай компани эхлүүлсэн шигээ үргэлжлүүлэн ажиллаачээ өөрсдийн гэсэн гэр оронгүй, нөхцөл байдал хүнд байна” гэсний улмаас бид ажлаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Харин “Фүжи Холдинг “ компанийн гүйцэтгэх захирал Т.Энхсайхан бидний ажлыг дээрэмдэх гэж байна хэмээн гүйтгэж, нэр төрд халдан, иргэдийн эрх ашгийг зөрчиж байна. Энэ талаар бид хуулийн байгууллагад хандах болно” гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ