Сурагчид сурах бичиггүйгээр эхний улирлаа дуусгалаа

2019-10-15

А.Доржханд

Хичээлийн шинэ жил эхлээд хэдийнэ хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Ирэх  долоо хоног хичээллээд орон нутаг, нийслэлийн сурагчдын I улирлын амралт эхэлнэ. Гэтэл ахлах ангийн сурагчид өнөөдрийг хүрртэл сурах бичгээр бүрэн хангагдаагүй, багш нар нь интернэтээр даалгавраа өгч байгаад эцэг эх, хүүхдүүд бухимдаж байна. Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчтэй уулзахад “Нийслэлийн боловсролын газраас асуу. Ямар ч гэсэн II улирлын хичээл эхлэхэд хүүхдүүд сурах бичгээр хангагдана. Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангахаар өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор номоо худалдан авч буй дунд, ахлах ангийн 180 мянган сурагчид сурах бичгээ төлбөртэй ашиглуулахаар шийдвэрлэсэн. Худалдан авах ажиллагааг долдугаар сард зарлаж нэгдүгээр багц тендер наймдугаар сарын 5, хоёрдугаар багц тендерийг наймдугаар сарын 19-нд үнэлгээг тухай бүр Азийн хөгжлийн банкинд хүргүүлсэн. Азийн хөгжлийн банкнаас эхний зөвшөөрөл есдүгээр сарын 18-нд ирж, 25-нд хэвлэн нийлүүлэх гэрээ байгуулсан. VI, VII ангийн сурах бичгийг долоон компани хэвлэж түгээлт эхэлсэн. Харин хоёр дахь зөвшөөрөл есдүгээр сарын 23-нд ирж, энэ сарын 2-нд хэвлэн нийлүүлэх гэрээ байгуулсан. X-XII ангийн сурах бичгийг дөрвөн компани хэвлэж байна. Гурав дахь буюу VIII, IX ангийн сурах бичгийн зөвшөөрөл энэ сарын 4-нд ирж, компаниудад мэдэгдэл хүргүүлсэн. Энэ сарын 11-нд хэвлэн нийлүүлэх гэрээ байгуулсан байгаа” гэсэн юм.

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ