Прокурорын байгууллагаас хүн угаартсан, нас барсан хэргийн талаар албан бичиг хүргүүлжээ

2019-10-11

Т.САЙХАН

Нийслэлийн хэмжээнд өчигдрийн /10.10/байдлаар “Иргэд шахмал түлш хэрэглэж, угаартсан” гэх 57 гэмт хэргийн талаарх гомдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг прокурорын хяналтад явуулж байгаа юм байна.

Прокурорын байгууллагаас аравдугаар сарын 8-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын нэр дээр “иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, хүн угаартсан, нас барсан шалтгааныг тогтоох, цаашид гарах аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах” талаар албан бичиг хүргүүлжээ.

 Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ