Ерөнхий сайд ямар бүрэлдэхүүнтэй Казахстаныг зорив

2019-10-11

Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.  Ерөнхий сайдыг Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКУ-ын Худалдааны сайд Бахыт Султанов, Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев болон албаны бусад хүн угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн далбааг мандуулсан байна.   Мөн өчигдөр /10.10/ хоёр орны Ерөнхий сайд нар эхний  хэлэлцээг хийлээ.  Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХНХ-ын сайд С.Чинзориг, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Д.Мурат, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  нарын албаныхан багтжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /10.11/ Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхана.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ