Дуурийн театрын өнөөгийн төрх

2019-10-11

 

Л.БАТДОРЖ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний номын сангийн бүтээн байгуулалтад төсөвлөсөн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоож буйгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 8-нд мэдээлсэн. Түүний энэ шийдвэрийг эсэргүүцэж дээрх байгууллагуудын удирдлага, уран бүтээлчид өчигдөр мэдээлэл хийлээ. Учир нь гурван байгууллагын одоогийн нөхцөл байдал шаардлага хангахгүй, дээврээс ус гоождог, хана цуурсан, цонхоор салхи сийгдэг гэсэн олон асуудал байгаа. Дээрх байгууллагуудын бодит нөхцөл байдлыг бид фото сурвалжлагаар цувралаар хүргэж байна. Энэ удаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын бодит байдалтай танилцана уу.

Модон карказ бүхий тоосгон өрөлттэй барилгад 70 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Цахилгааны дотуур монтаж галын аюултай байдалд хүрсэн.

Хаалга хуучирч, тоосго хөгцөрсөн байдалтай байгаа нь.

Ханын шавар, шохой, элс бутарч цахилгаан дулааны шугам ажиллагаагүй болжээ.

Хана цуурч ан цав гарсан.

Хана цуурч ан цав гарсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ