“Workaway:  Хүссэн орон руугаа үнэгүй аялж, амрах боломжтой

2019-10-10

Х.Оюунболд

Аялал жуулчлал өргөжин тэлж хөрөнгө мөнгөтэй, нас тогтсон хүмүүс аялдаг гэсэн ойлголт хоцрогдоод байна. Залуучууд ч гэсэн аялах боломжтой ч бусад орноор  аялахад зардал өндөртэй учраас санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Харин энэ асуудлыг шийдвэрлэх гарц байдаг байна. Очихыг хүссэн газар руугаа үнэгүй аялж, байрлах боломж олгодог “Workaway” платформ гэж байдаг ажээ. Энэ талаар “Спутник” агентлагт бичснийг сонирхуулъя.

Хүмүүст аялж жуулчлах үеэр үнэгүй буудаллах газар хайх боломж өгдөг олон платформ байдгийн нэг энэ “Workaway” платформ юм. Энэ аргыг ашигласнаар дэлхийн аль ч орон, хөдөө орон нутаг, хот, наран шарлагын газарт ч үнэ төлбөргүй байрлаж болдог байна. Зарим тохиолдолд байрнаас гадна хоол  багтдаг аж. Энэ шугамаар аялж жуулчилж байгаха хүнийг ихэнх айл гэр бүл, зочид буудал, нийгэмлэг, сургуулиуд болон хүмүүнлэгийн байгууллагууд хүлээж авахад бэлэн байдаг байна. Үүний хариуд танаас юу хүсдэг вэ. Зөвхөн заримаас нь дурдахад цэвэрлэгээ, барилга, хэл заах, хүүхэд харах гэсэн ажилд хагас цаг ажиллах ёстой. Энэ платформаар дамжуулан англи хэл сурах зорилгоор Ирландын Аран арлын хөдөөний тосгоныг сонгож очсон гэж Испанийн иргэн 22 настай Роза Ньето ярьжээ. Найзтайгаа хамт очсон тэрээр “Бид зочид буудлын өрөө цэвэрлэх, ресепшин, өглөөний цайны үеэр зөөгч хийдэг байсан” гэв. Оронд нь биднийг байр, хоолоор хангадаг. Заримдаа өдөр бүр ажиллах ёстой дөрвөн цагаас илүү цагаар ажиллавал мөнгө төлдөг байсан гэж нэмж хэллээ.

“Workaway” платформыг ашиглахын тулд  хувиараа  сард 3.5 ам.доллар эсвэл сард хосууд тус бүртээ 2.25 ам.доллар төлж бүртгүүлэх боломжтой. Мөн өөрийн зан чанар, суралцсан газар, сонирхлын талаар бичсэн тодорхойлолтыг хавсаргах шаардлагатай аж. Энэ нь таны талаар сонирхсон газар нь таньтай танилцаж, сонгоход тусална. Түүнээс гадна энэ шугамаар байрлах байраа олж, ажиллаж байсан өөр аялагчдын туршлагын талаар мэдээлэл байгаа нь та хайж байгаа газраа олох, сонгоход хэрэгтэй юм байна. Роза Ньето “Энэ их найдвартай. Яагаад гэвэл “Workaway” платформд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнхэд очихыг хүссэн газарт нь байсан хүмүүсийн талаар мэдээлэл байдаг. Түүнээс гадна ажиллах, мөнгө цуглуулах, туршлагатай болохоос гадна тухайн оронтой танилцах, ёс заншлыг нь сурах боломжтой. Бусад оронд аялж жуулчлах хүсэлтэй хүмүүст үүнийг зөвлөмөөр байна. Учир нь соёл заншил, түүхээс их зүйл сурдаг” гэж ярьсан байна.

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ