Статистикийн системийг шинэчилнэ

2019-10-10

Х.ОЮУНБОЛД

БНХАУ  албан ёсны бичиг баримтын  жинхэнэ мэдээллийг эмхэтгэх, зохисгүй үйлдэл гэж үзэж байгаа бичиг баримтыг хуурамчаар хийхээс сэргийлэх хуулийн төслийг баталгаажуулах аргын талаар иргэдийнхээ саналыг сонссон байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр Статистикийн үндэсний товчоо ирэх сарын 9 хүртэл зөвлөгөө өгөх үйл ажиллагааг нээлттэй явуулах аж. Мөн хуулийн төслийн хүрээнд энэ талаар тайлан боловсруулах хүмүүст, дарга нарт нь хэлтэс болон бүс нутагт  нь хуурамч баримт илэрвэл хариуцлага хүлээлгэнэ гэжээ. Ингэснээр бичиг баримтыг өөрчлөхөөс урьдчилан сэргийлэх, энэ ажилд оролцсон хүмүүсийг шийтгэх юм байна. Энэ дүрмийн дагуу Статистикийн үндэсний товчоо хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор шалгалт зохион байгуулах юм. Мөн үр өгөөжтэй, илүү шинжлэх ухаанч болгохын тулд технологийн салбарт интернэт, компьютерийн үүлэн хэрэглээ болон хиймэл оюун ухааныг сайжруулахаар төлөвлөжээ. Энэ товчооны гаргасан мэдэгдэлд материалын хурд, үнэн зөв, цогц жинхэнэ байдал гэсэн дүрмийг биелүүлж байгаа. Шинэ Хятадад орчин үеийн статистикийн системийг бий болгох даалгавартай гэж дурдсан байна.

 

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ