Японы эрх баригчид иргэдээ хостой болоход зуучилдаг

2019-10-10

 Х.ОЮУНБОЛД 

Энэ хэдийгээр солиотой юм шиг сонсогдож болох ч Японы орон нутгийн эрх баригчид ганц бие, амьдралын хань болох хүнээ хайж байгаа иргэдийнхээ мөрөнд зүрхээр тэмдэг тавьж эхэлсэн байна. “Спутник” агентлаг энэ санаачлагын талаар бичжээ. Ганц бие хүмүүсийг танилцуулдаг олон цахим хуудас байдаг ч нутгийн эрх баригчдын дэмжлэгтэйгээр цөөн хэд нь хөгжиж үйл ажиллагаагаа явуулдаг улсын нэг жишээ нь Япон аж. “The Economist” сонинд  Японы орон нутгийн эрх баригчид амьдралынхаа ханийг хайж байгаа ганц бие хүмүүст зориулсан цахим хуудсыг ажиллуулдаг байна. Сонирхсон хүмүүс нь маягтыг бөглөснөөр эрх баригчид тэдэнд хосыг нь олж өгөхийг зорьдог гэж бичжээ. Энэ үйлчилгээг Японоор “Ижү конкацу” гэж нэрлэдэг бөгөөд “Явуулын эхнэр нөхрүүдийн ан” гэсэн утгатай аж. Гэхдээ энэ үйлчилгээ Японд шинэ зүйл биш юм байна.

Энэ арлын хойд хэсэгтэй ойрхон Акита мужид орон нутгийн эрх баригчид есөн сар гаруй ганц бие хүмүүсийг хостой болгох хайгуулын үйлчилгээг үзүүлсэн байна. . “The Economist” сонинд Акита мужийн эрх баригчид үүний үр дүнд 1350 иргэнээ амьдралын ханьтай нь учруулсандаа баяртай байна гэж бичжээ. Харин саяхнаас шинэ үйлчилгээ санал болгож эхэлсэн байна. Тодруулбал, хосоо хайж байгаа хот, орон нутагт амьдардаг хүмүүсийг танилцуулж, хос болгохыг зорьж байгаа аж. Акита мужийн Гэр бүлийг дэмжих төвийн захирал Румико Сайто “The Economist” сонинд “Энэ цахим хуудсыг ашигласнаар манай мужид амьдардаггүй орон нутгийн иргэнтэй гэр бүл болж, энд амьдарна гэж найдаж байна” гэж ярьжээ. Японд ганц бие хүмүүсийг хостой болоход зуучилдаг цахим хуудсаас гадна бүх мужид ганц бие хүмүүсийг хосоо олоход нь туслах зорилгоор баяр зохион байгуулдаг байна.

 

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ