Тусгаар тогтнолоо хамгаална гэж амлажээ

2019-10-10

Х.ОЮУНБОЛД 

Тайванийн ерөнхийлөгч Цай Инг Вен өнөөдөр Тайванийн тусгаар тогтнолыг хамгаална гэж амлажээ. Тэрээр “Бээжингээс тусгаар тогтносон энэ улсыг өөртөө нэгдэхийг шаардаж үзүүлж байгаа дарамтаа нэмж байгаа ч түүний Засгийн газар эрх чөлөө, ардчиллаа хамгаална” гэв. Тайванийн үндэсний өдрөөр тавьсан илтгэлдээ Цай Инг Вен БНХАУ-аас санал болгосон “Нэг улс, хоёр систем” санаачлага нь Тайванийн аюулгүй байдалд хохирол учруулж байна гэж мэдэгджээ. Мөн сүүлийн саруудад  Засгийн газрын эрх баригчдын эсрэг өрнөсөн эсэргүүцлийн жагсаал нь Хонгконгод их хохирол учруулаад байна. Эрх чөлөөг нь баталгаажуулах улс төрийн гэрээ бүтэлгүйтсний улмаас эмх  замбараагүй байдал үүсэхийн ирмэг дээр байна гэв.

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ