“UBCab” –ынхан хувиараа такси эрхлэгчидтэй хамтарна

2019-10-10

Б.ТУУЛ 

Монгол залуус таксины жолооч нарт болон таксигаар үйлчлүүлэх иргэдэд зориулсан “UBCab” хэмээх апликэйшнийг бүтээж, уг аппийг улсын хэмжээнд буюу Улаанбаатар, Багануур, Эрдэнэт, Дархан, Ховд, Даланзадгад, Цогтцэций, Мөрөн зэрэг хотуудад амжилттай ашиглаж байгааг хэлэв. Мөн такси үйлчилгээ эрхлэгч жолооч нарт болон такси дуудлагын үйлчилгээний мобайл апликейшн “UBCab” хөгжүүлэгч “Юбикаб” ХХК-тай хоршоо байгуулж, хамтран ажиллах боломжтой гэсэн мэдээллийг дуулгасан юм.  Энэ тухай “Үндэсний мэдээллийн төв”-д өчигдөр  “UBCab”-ыг хөгжүүлэгч  “Юбикаб” ХХК-ийн ажилтнууд мэдээлэл хийлээ “UBCab” нь зөвхөн албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээ эрхлэх жолооч нар болон  жолооч, хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх,  24 цагаар ажилладаг такси дуудлагын аппликэйшн юм. Уг аппийг ашигласнаар хотын түгжрэлийг багасгах, үйлчлэгчийнхээ хаяг байршил зэргийг хялбархан олох, жолооч зорчигч хоёр харилцан км-ийн гүйлт, таксины мөнгөө хянах боломжтой. Мөн жолооч нарын мэдээллийг зорчигч утаснаасаа харах боломжтой зэрэг олон давуу талтай юм байна.

“UBCab” нь замын хажууд гар өргөж зогсох, төлбөртэй тусгай дугаарлуу залгаж нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Та апп-аа ашиглан өөрт хамгийн ойр байгаа такситай холбогдож тав тухтай үйлчлүүлээрэй гэдгийг тус компанийхан хэлсэн. Нөгөөтэйгүүр, нийслэл хотод өнөөдөр 1.5 сая хүн төвлөрөн сууршиж байна. 2019 оны байдлаар 500 мянган автомашин болон тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 0 настай нярайгаас эхлээд хотын бүх хүнийг оролцуулаад гурван хүн тутамд нэг тээврийн хэрэгсэл ногдож байна гэсэн үг юм. Айл болгон автомашинтай болох хэрэгцээ шаардлага үүссэн нь нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжтэй шууд холбоотой юм.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн 50 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд нийслэлийн 1.5 сая иргэн 1000 автобус, 500 гаруй такситайгаар ойгоо тэмдэглэж байна. Мөн 1000 автобусных нь 80 хувийнх нь насжилт дуусч байна. Улаанбаатар хотод такси үйлчилгээ явуулдаг арван компани байсан бол энэ онд найм болон буурч байна. Энэ нь нийтийн тээврийн салбарт дорвитой бодлого, зохицуулалт дутаж байгаагийн илрэл юм. Тиймээс такси үйлчилгээ эрхлэгч жолооч нар болон такси дуудлагын үйлчилгээний мобайл апликейшн UBCab хөгжүүлэгч Юбикаб ХХК-тай хамтран хоршоо байгуулж, нийслэлчүүдэд стандартын шаардлага хангасан таксигаар үйлчлэх боломжийг олгож байна. Бид таныг ажлын байраар хангаж, тогтсон орлогыг тодорхойлж, албан ёсны зөвшөөрөлтэй таксигаар үйлчлэх, хамтран ажиллах боломжийг олгож байна. Бидэнтэй нэгдээрэй гэдгийг хуралд оролцогчид онцолсон юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ