Шанхайд хийхээр төлөвлөсөн тоглолтыг цуцалжээ

2019-10-09

Х.Оюунболд

БНХАУ-ын Шанхай хотод  зохион байгуулахаар төлөвлөж байсан АНУ-ын Сагсан бөмбөгийн холбоо буюу “NBA”-гийн тоглолт цуцлагдсан байна. “Хьюстон Рокетс” багийн ерөнхий менежерийн твиттерт Хонгконгод үүсээд байгаа үйл явдлын талаар бичсэн нь тэмцээнийг цуцлах шалтгаан болжээ. Цуцлагдсан тэмцээний хуваарийн дагуу эхний тоглолт Брүүклин Нетс, Лос-Анжелес Лэкерс багийн хооронд болох байсан аж. Харин орон нутгийн спортын байгууллага АНУ-ын сагсан бөмбөгийн лигийн комиссар Адам Сильвер, “Хьюстон Рокетс” багийн  эзэн Дэрил Морей нар өнгөрсөн бямба гаригт тусгай засаг захиргааны бүсэд дэгдсэн мөргөлдөөний талаар зохисгүй үйлдлийн хариуд авсан арга гэж мэдэгдсэн байна. Мөн “CCTV Sports” спортын суваг өчигдрөөс  сагсан бөмбөгийн тоглолтыг дамжуулан үзүүлэхээ зогсоожээ.  БНХАУ-ын хэвлэл мэдээллийн групп болон бусад байгууллага ч адилхан арга хэмжээ авчээ. Түүнээс гадна БНХАУ-ын иргэд болон хэвлэлийнхэн Сильвер, Морейгийн байр суурийг шүүмжилснээс гадна Хонгконгийн нөхцөл байдалтай холбоотой асуудал бол энэ орны дотоод хэрэг болохыг сануулсан байна.

 

Эх сурвалж www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ