С.Бэхбат: Музейн бүтээлүүдийг хадгалж, сэргээн засварлана

2019-10-09

 

Б.ГҮНЖИД

Хот байгуулалт, хөгжлийн газраас П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг буулгаж шинэ барилга барих талаар мэдээллсэн юм. Тэгвэл энэ талаар П. Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү С.Бэхбатаас тодрууллаа.

-Музейн барилгыг яагаад заавал нураах болсон вэ?

-Би байшинг сэргээн засварлах талаар олон жил судалж, олон талын мэргэжилтнүүдтэй ярилцаж байсан. Сэргээн засварлах, үндсэн төрхийг нь авч үлдэх нь их амаргүй ажил юм билээ. Байшинг хэвээр  үлдээхээр сууринд нь зайлшгүй бүтээн байгуулалт хийх ёстой болж байгаа юм. Гадаа үлдээхээр мод нь өгөрч байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас манай байшинг 95 хувийн элэгдэлтэй ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн. Иймд байшинг музей болгож шилэн хоргонд байрлуулахаар шийдсэн. Гэхдээ энэ шийдвэрийг би бие дааж гаргаагүй. Манай Манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ аль болох урт настай юм үлдээчих юмсан гэж ярьдаг байсан.

-Шинэ 16 давхар барилгад музейг оруулна гэсэн. Энэ талаар?

-Шинээр ашиглалтад орох музей нь орчин үеийн музейн стандарт шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломжтой гэж үзэж байгаа. Мөн Төсвийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, П.Гэндэнгийн сангаас хөрөнгө оруулалтыг нь хийж, нэр бүхий 2-3 компанитай хамтран ажиллаж байгаа. 1-4 давхарт одоогийн Гэндэнгийн нэрэмжит  музейг  хадгалах буюу шилэн хоргонд байрлуулахаар зураг төслийг нь баталсан. Түүнээс дээш давхрыг  Гэндэн  сантай холбоотой оффисийн зориулалттай ашиглана

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ