БНХАУ-аас 2900 тонн сайжруулсан түлшний барьцалдуулагч орж ирсэн

2019-10-09

Б.Намуунтамир

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Утаагүй түлш” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн сайжруулсан түлш хэрэглэснээс олон хүний амь нас эрүүл мэнд хохирч, угаартсан хүний тоо 116 нас барсан хүний тоо зургаад хүрээд байгаа.

Угаартсан иргэдийн хэрэглэсэн сайжруулсан шахмал түлшнээс 23 төрлийн дээж авч гурван лабораторид шинжлүүлсэн билээ. Гаалийн ерөнхий газрын төв лабораторид “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшнээс хоёр төрлийн дээж аван, барьцалдуулагч бодисыг шинжилсэн.

ГЕГ-ын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн “Барьцалдуулагч бодисын бүтцийг шинжлүүлэхэд Гаалийн ерөнхий газрын төв лабораториос хортой бодис илрээгүй цардуул бөгөөд шаварлаг эрдэс агуулагдсан гэх дүгнэлт гарсан. Энэ нь хүний биед ямар ч хоргүй органик гэсэн үзүүлэлт” гэдгийг хэлсэн юм.

Түүнчлэн сайжруулсан түлшний барьцалдуулагч бодис БНХАУ-аас импортоор орж ирдэг бөгөөд энэ оны нэгдүгээр сард нийт 2900 гаруй тонныг манай улсад нийлүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ