Х.Бээжин: Сайжруулсан түлшийг биш, утааг нь шинжлүүлэх шаардлагатай

2019-10-09

Б.Намуунтамир

Сайжруулсан түлшний химийн бүтэц, нэгдлийн талаар  “Монголын үндэсний эрдэмтдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн, “Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн  Х.Бээжин “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

“Монголын үндэсний эрдэмтдийн зөвлөл” ТББ-ын дэд тэргүүн Х.Бээжин “Одоогийн шахмал түлш нь 50 хувийн утааг бууруулж байгаа түлш. Нүдэнд харагдах утааны элемэнтийг байхгүй болгосон. Иргэд маань түлшээ хэмнэх үүднээс яндангийн хаалтаа хааснаар дээшээ бүх хор нь гарах ёстой байтал хортой бодис нь гэрээр нь тархаад хордоод байгаа юм. Үнэр, амт, өнгөгүй учир иргэд мэдэхгүй хордоод байна. Яндангийн хаалтаа хаахгүйгээр хэрэглэх нь маш зүйтэй. Яндангийн хаалтаа л хаавал  хордоно шүү гэдгийг хэлмээр байна. Сайжруулсан түлш хоргүй, энгийн нүүрсэнд л барьцалдуулагч холиод л  утааг бууруулсан юм шүү дээ. Түлшээ биш, гарч байгаа утааг шинжлүүлэх хэрэгтэй. Утааны хортой хоргүйг нь шинжлүүлмээр байна. Японд ийм лаборатори байдаг. Тэр лабраторид шинжлүүлэх шаардлагатай. Миний үгэнд үнэмшихгүй байвал нэг айлд яндангийн хаалтыг нь хаагаад гал түлээд нохой, муур ч юм уу нэг амьтан байлгаад үзээд туршиж болно шүү. Түлшнээс биш, яндангийн хаалтнаас болж байгаа гэдгийг энгийн аргаар ингэж л нотолно шүү дээ” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ