Нэг тонн шатахууны импортын үнэ 14.7 хувиар буурсан үзүүлэлт гарчээ

2019-10-09

Б.Намуунтамир

Гаалийн ерөнхий газраас Гадаад худалдааны өнгөрсөн есдүгээр сарын мэдээллийг ГЕГ-ын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн танилцууллаа.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний есдүгээр сарын гүйцэтгэлээр 10544.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.5 хувиар буюу өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1347.2 сая ам.доллараар  эерэг гарчээ. Манай улс энэ оны мөн үед  дэлхийн 146 улстай худалдаа хийснээс 72 улсад бараагаа экспортолж, 145 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспортын хувьд төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 82.2 хувийг эзэлж байна.

Малын гаралтай бүтээгдэхүүний хувьд 14.4 мянган тонн адууны мах,  1.9 мянган тонн  хонь, ямааны мах, 1.3 мянган тонн малын дайвар бүтээгдэхүүн экспортолжээ.

Экспорт энэ оны мөн үед  397.2 мянган тонн шатахуун импортолсон нь өмнөх оны мөн үеийн дүнгээс 78.2 мянган тонноор их байгаа аж. 2018 оны мөн үед нэг тонн шатахууны импортын дундаж үнэ 702.1 ам.доллар байсан бол одоо  599.0  ам.доллар болж 14.7 хувиар буурчээ.

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа бөгөөд дээрх төрлийн барааны импорт нийт дүнгийн 77.8 хувийг эзэлж байгаа аж. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний импорт 22.1 хувийг, машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 20.5 хувийг, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 18.8 хувийг, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 6.9 хувийг, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 9.5 хувийг тус тус эзэлж байгаа аж.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ