“Үндэсний сэхээтэн төрүүлэгч” багшийг шалгаруулна

2019-10-08

 

Б.ДОЛЖИН

Авьяас, чадвар, эрдэм мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн биеэр үлгэрлэж байгаа бүтээлч залуу багш нарын хөдөлмөрч чанар, хариуцлага, бүтээлч байдлыг үнэлэх,  ахмад багш нараас туршлага судлах боломж олгох зорилготой “Бүтээлч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа энэ сарын 10-нд болох талаар Монголын Залуучуудын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 2015 оноос жил бүр зохион байгуулж буй тус уралдаанд их, дээд сургууль, МСҮТ, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн 45 хүртэлх насны нийт 35 багшийг шалгаруулах юм.  Мөн “Үндэсний гэгээрлийг түгээгч” ерөнхий боловсролын сургуулийн нэг багш, “Үндэсий сэхээтэн  төрүүлэгч” их дээд сургуулийн нэг багш, “Үндэсний чадварыг эзэмшүүлэгч” МСҮТ, коллежийн нэг багш тус тус шалгаруулах юм байна. Шалгарсан гурван багш мэргэжлийн онцлог, туршлага, бүтээлч байдлын талаар нийт багш болон залуучуудад илтгэл тавих аж. Энэ талаар “Бүтээлч залуу багш” шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, доктор А.Санжмятав “Бүтээлч багш гэж хийж буй ажилдаа сэтгэл ханамжтай, бие дааж хөгжиж чадаж байгаа, шавь нартаа  эерэг зөв үлгэр дуурайлал үзүүлдэг багшийг хэлнэ. Тиймээс бүтээлчээр ямар үйл ажиллагаанд оролцож, шавь нар болон эцэг эхчүүдэд ямар үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь гол шалгуур болно. Монголын нэр хүндтэй багш нар оролцож хэрэгжүүлж  байсан туршлагаасаа залуу багш нарт  хуваалцана. Тэрдгээр багш нараас бусад багш нар суралцах, түүний бүтээлч байдлыг өөрийн үйл ажиллагаандаа ашиглах боломжтой энэ арга хэмжээ бусдаас суралцах, суралцсан зүйлээ бусадтай хуваалцахаараа ач холбогдол өндөртэй” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ