М.Ганбаатар: Монголын шилдэг эрдэмтэдтэй хамтарч ажилласан, түлшинд асуудал байхгүй

2019-10-08

Б.Намуунтамир

“Таван толгой түлш” компанийн сайжруулсан нүүрс хэрэглэсний улмаас 70 гаруй иргэн угаартан, зургаан иргэн нас барсан. Энэ асуудлаар “Тавантолгой түлш”компанийн удирдлагууд өөрсдийн байр сууриа илэрхийлэн, “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн юм.

“Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Олон мянган хүн нүүрсний угаарт угаартдаг. Хорт утааг үгүй болгохоор энэхүү ажлыг хийж эхэлсэн. Бид стандартын төвшинд үйл ажиллагааг  явуулдаг. 2019 онд энэ стандартууд бүгд чанаржсан. Агаарын бохирдлын эсрэг 40 жилийн турш хайсан шинэчлэл, эрлийн  үр дүн сайжруулсан нүүрс юм. Агаарын бохирдлын цаг үе ирсэн. Манай компанийн бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүн гарч байна. Монголын салбарын шилдэг эрдэмтэдтэй хамтарч хийсэн.  Мөн үнс бол физик шинжтэй.  Үнс зууханд үлдэх үү, бидний уушгинд үлдэх үү гэдэг асуудал бий. Бид зууханд нь үлдээх л гэж ажлаа хийж байна. Барьцалдуулагчид ямар ч асуудал байхгүй ээ. Урд нь гэр хорооллын иргэд юу түлж байсан. Ямар зуухтай байсан гэдгийг хэн ч мэдэхгүй. Багануурын нүүрс 40-50 дахин хортой нүүрс ш дээ. Үүнийг бид өчнөөн жил түлсэн. Гэтэл бид өнөөдөр горимын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэж байна.Түлшний төрөл хамаарахгүй хүн угаартдаг. Галлагааны зөв горим л чухал байна. Тэгэхгүй бол хэдэн ч хүн дахин угаартахыг мэдэхгүй. Автомашины утаанд хүртэл хүн угаартдаг ш дээ” гэлээ.

“Тавантолгой түлш” компанийн Ерөнхий инженер С.Мөнхсайхан “Барьцалдуулагч эрдэнэшишийн цардуулаас гаргаж авсан эко, байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Хүнсэндээ хийдэг цардуул шүү дээ. 2,5 хувийг нийт нүүрсний барьцалдуулагч эзэлдэг Долоо хоног болгон мэргэжлийн байгууллагуудад шинжилгээ өгдөг. Энэ түлш бидний зохиосон зүйл биш. Олон улсад 1800-аад оноос хойш хөгжиж, хэрэглэгдэж  ирсэн зүйл. Олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн. Түлш хэрхэн хэрэглэх талаарх заавар зөвлөгөөг чадах хэрээр өгч байна. Хэрэглээгээ зөв болгочихвол сая 500 мянган иргэний уушгийг хамгаалах зүйл. Үүнд эргэлзэх хэрэггүй. Гол нь галлагааны зөв горим хэрэгтэй. Хэнэггүй, анзааргагүй иргэд маань бидэнтэй нэгдэж, зөв галлаж сурах хэрэгтэй. Энэ түлшээр л бид утаанаасаа салах хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ