Я.Мөнгөнцэцэг: Иргэдийн амь насыг хохироосны төлөө Ерөнхий сайд, Хотын дарга нар огцрох хэрэгтэй

2019-10-08

Б.Намуунтамир

“Гэр хороолол” хөдөлгөөнөөс сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /10.08/ “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Сайжруулсан түлшний болж, гэр хорооллын иргэдийг угаартуулж амь нас, эрүүл мэндээр нь хохироосны төлөө Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, Ххотын дарга С.Амарсайхан нар огцрох ёстой бөгөөд огцортол нь тэмцэнэ гэдэгээ илэрхийллээ.

Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Утаагүй түлшийг түлснээр гэр хорооллын иргэд амь насаа алдаж байна. Сайжруулсан түлш нь ямар ч туршилтгүй, туршлаггүйгээр нэвтэрч эхлэх цагаас нь бид эсэргүүцэж байсан. Иргэд олноороо амиа алдсаны араас тайлбар хийж байгаа нь харамсалтай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн засаг дарга С.Амарсайханыг огцортол бид суулт хийж, эсэргүүцлээ илэрхийлнэ” гэлээ.

Гэр хороолол хөдөлгөөний гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг “Ийм олон хүн олноороо угаартаж, зургаан хүн амиа алдчихаад байхад Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан эгц өөдөөс хараад эмгэнэл илэрхийлсэнгүй, юун түрүүнд хэн нэгнийг буруутгахаас өмнө үнэн зөв мэдээлэл тараая, шаардлагатай бол хариуцлага тооцох ёстой хүмүүст хариуцлагын арга хэмжээ авна гэж хэлээд инээгээд зогсож байгаа Засаг дарга С.Амарсайхан огцрох хэрэгтэй. Энэ сайжруулсан түлш чинь Ерөнхий сайдын сонгуулийн сурталчилгаа ш дээ. Ерөнхий сайд, Нийслэлийн засаг дарга нарын буруутай бодлогын үр дүнд гэмгүй иргэд амиа алдчихлаа. Эдгээр хүмүүс хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцрох хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ