Хакүхо 12 жилийн дараа дахин аваргалав

2019-10-08

Д.НАДМИД

 

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээний эхний өдөр хуруугаа хугалсны улмаас тэмцээнийг орхисон их аварга Хакүхог сүмо сонирхогчид нэлээд удаан барилдахгүй нь дээ гэж байв. Тэгвэл саяхан “Кокүгикан” ордонд болсон бүх Японы аварга шалгаруулах барилдаанд их аварга зодоглосноор барахгүй дээд зиндааны түрүү бөхөөр тодров. Тэрээр бүх Японы аваргад 12 жилийн өмнө анхны түрүүгээ авч байжээ. Энэ удаа хагас шигшээд өнгөрсөн сарын Нацү башёгийн түрүү бөх, секиваке Митакаэүмиг илүүрхэн ялсан бол шигшээд Хокүтофүжиг өвдөглүүлснээр аваргалжээ. Их аварга Хакүхо мөн энэ барилдааны үеэр “Мэйжи” сүмд дохёод гарах ёслол үйлдэхдээ гоёлын шинэ мавашигаа сэтгүүлчдэд үзүүлжээ. Уг маваши нь чонын зурагтай 2020 оны Токиогийн олимпийн тэмдэгтэйгээс гадна Япон, Монголын төрийн далбааг хослуулсан гоёотой ажээ.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.8 № 199 (6166)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ