ОХУ-ын Элчин сайд эсэргүүцлээ илэрхийллээ

2019-10-06

Х.ОЮУНБОЛД 

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны нэг ажилтан ОХУ-ын доод танхимын гишүүн Инга Юмашеваг Нью-Йоркийн онгоцны нисэх  буудал дээр саатуулж байцаасан гэж АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов мэдэгдсэн байна. Инга Юмашева АНУ-д өчигдөр эхэлсэн Форт Росс хэлэлцээрт оролцохоор ирсэн байжээ. Анатолий Антонов “Түүнийг онгоцны буудалд саатуулж, тусгай өрөөнд байцаасан. Түүнээс гадна албаны бус нөхцөлд Холбооны мөрдөх товчооны ажилтантай уулзаж яриагаа үргэлжлүүлэх санал тавьсан” гэв. Тэрээр “Москва үүнтэй ижил төстэй үйлдлийг доромжлол, хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.  Мөн АНУ-ын Төрийн департаментад эсэргүүцлийн нот бичиг илгээсэн. ОХУ-ын танхимын гишүүнийг байцаасан нь ямар учиртай болохыг тайлбарлаж өгнө” гэж найдаж байгаагаа онцоллоо. Түүний үзэж байгаагаар Холбооны мөрдөх товчооны энэ үйлдэл нь “Форт Росс” хэлэлцээрийг хийлгэхгүй байхыг зорьж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ