“Токио 2020” олимпийн аюулгүй байдлыг цэргийнхэн хангана

2019-10-06

Х.ОЮУНБОЛД 

Япон улс “Токио 2020” зуны олимпийн үеэр аюулгүй байдлыг нь хангаж ажиллахад дутагдаж байгаа сайн дурынхныг нөхөхийн тулд зэвсэгт хүчний туслалцааг авахыг хүссэн гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Тодруулбал, олимпийг зохион байгуулагчид Японы Батлан хамгаалах яамнаас спортын байгууламжийг хамгаалах цэрэг өгөхийг хүссэн байна. Мөн энэ үеэр ажиллах албан хаагчдын бичиг баримтыг батлах зорилгоор нүүр царайг нь таних системийг ашиглахаар шийдвэрлэжээ. Өөр нэг гаргасан санаачлага нь агаар чөлөөтэй нэвтрүүлж, хурдан хатах боломжтой даавуугаар хийсэн дүрэмт хувцас тараах ажээ. Учир нь олимпийн үеэр цаг агаар 30 хэмээс дээш хална гэж “Japan Today” сонинд бичсэн байна. Японы Засгийн газарт сайн бэлтгэгдсэн 550 мянган аюулгүй албаны ажилтны жагсаалт байдаг. Гэхдээ цалин бага, эрсдэх төвшин өндөр болон олимпийн үеэр цаг агаарын байдал таагүй байх учраас тэднийг дайчлан ажиллуулахад асуудал тулгараад байгаа ажээ. Түүнээс гадна тэдний ихэнх нь тогтсон ажилтай учраас энэ санал анхаарлыг нь татахгүй байна гэж “Japan Today” сонин мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ