Монголын хүний төлөө нам: УИХ 72 цагийн дотор тарахыг шаардаж байна

2019-09-27

Б.МӨНХТҮШИГ

Монголын хүний төлөө намаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон бусад эрх баригчдыг 72 цагийн дотор огцрохыг шаардлаа.

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт “Монголын ард түмэн бид эх орныхоо төлөө эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байна. Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг хариуцлага хүлээж огцрохыг шаардаж байна. АТГ-ын дарга З.Дашдаваа, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар сайн дураараа огцрох ёстой.  Хууль хяналтынхан нийгмийн өмнө хүлээсэн үүргээ эс биелүүлж гэмт этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоож чадахгүй байгаа учраас Ард түмнээсээ уучлалт гуйж огцор” гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан  Хууль зүй, дотоод хэргийн  сайд Ц.Нямдоржид 72 цагийн дотор хариуцлага тооцож холбогдох хууль хяналтын байгууллагаараа шалгуулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ