Сурагчдын үдийн хоолноос гэдэсний бүлгийн нян илэрчээ

2019-09-23

С.САРУУЛ

“Уудам Монгол эдүкэйшн” сургуулийн сурагчдын үдийн хоолыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Рааш Булаг” ХХК-ны Фаунд Таун ресторанаас бэлтгэн нийлүүлдэг байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоолны дээж болоод эд зүйлсийн гадаргуугийн арчдас, ундны ус, нийтийн хоол, хоол амтлагч, хүнсний ногоо, сав баглаа боодол зэрэг нийт 42 дээжинд шинжилгээг хийхэд эд зүйлсийн гадаргуугийн арчдасны 76 хувьд гэдэсний бүлгийн нян-Enterobacter spp, нийтийн хоолны 33,3 хувьд Citrobacter spp  илэрлээ.
Дээрх бичил биетэнгүүд нь байгальд өргөн тархсан, хөрс, цэнгэг ус, хүн, амьтан, шувуу, загасны гэдсэнд амьдардаг ба хоол хүнсний бүтээгдэхүүнд үржих чадвартай, дархлаа суларсан хүнд өвчин үүсгэх магадлалтай учир жирэмсэн эхчүүд болон цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй бүлэгт хамаардаг гэнэ. Гэдэсний бүлгийн нянгаар бохирлогдсон хоол хүнс нь хүний бие организмд бөөлжис, гүйлгэх, суулгах ходоод гэдэсний хямрал үүсгэдэг байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ