Буддын шашны гар бичмэлийг цахимжуулахад Энэтхэг улс дэмжинэ

2019-09-22

С.САРУУЛ

Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд  Энэтхэгийн тал энх тайван, ах дүүсийн барилдлагын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг Азийн буддистуудын энх тайвны Бага хурал болон Самвад яриа хэлцээний 3 дахь удаагийн уулзалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсанд монголын талд баяр хүргэв. Энэтхэгийн тал Буддын шашны нийтлэг өвийг хадгалах, таниулах зорилтын хүрээнд Монгол Улсын Үндэсний номын сан зэрэг монголын талын байгууллагуудад хадгалагдаж буй Буддын шашны гар бичмэлүүдийг цахимжуулахад дэмжлэг үзүүлэх саналаа дахин нотолсныг монголын тал талархан хүлээн авав. Оюутан, залуусын солилцоог хөхиүлэн дэмжих хүрээнд энэтхэгийн тал Буддын шашны судлалаар Энэтхэгт суралцах хүсэлтэй монгол оюутнуудад Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR)-ийн арван тэтгэлэг, монголын тал Монгол судлалд сонирхолтой энэтхэг оюутнуудад хоёр тэтгэлгийг тус тус олгохоо зарлав.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ