Энэтхэг улс эрчим хүчний салбарт 1236 тэрбум долларын санхүүжилт үзүүлнэ

2019-09-22

С.САРУУЛ

Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зуржээ. Хоёр улсын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар энэтхэгийн тусламжаар Монгол Улсад Кибер аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах төслийн явц ахицтай байгааг тэмдэглэжээ.Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын зээлийн шугамын хүрээнд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төсөл урагшлан хэрэгжиж байгаад монголын тал сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал болон эдийн засгийн өсөлтийг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгджээ. Энэ хүрээнд энэтхэгийн тал уг төсөлд 236 сая ам.долларын зээлийг нэмэлтээр олгох тухай Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авснаар Энэтхэг Улсын Засгийн газраас уг төсөлд нийт 1236 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийхээр тогтов.Талууд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-т нэн шаардлагатай буй инженер болон техникийн ажилтнуудыг Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд сургахаар тогтжээ. Монголын тал Энэтхэгийн “нарны дээвэр” төслийн хэрэгжилтийн туршлагаас судлах, Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийг Энэтхэгт сургах сонирхлоо илэрхийлэв. Гамшгийн менежмент нь хамтын ажиллагааны чухал салбар болохыг онцолж, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Энэтхэг Улсын Үндэсний Гамшгийн удирдлагын газар хооронд “Гамшгийн менежмент, гамшгийн эрсдлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн 2018 онд Монгол Улсад болсон байгалийн гамшгийн үеэр Энэтхэг Улсаас хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд монголын тал талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ