Б.Жадамба: Монголчуудын амь ухаанаас үүдсэн багш бэлтгэх загварыг бий болгох хэрэгтэй

2019-09-20

 Б.БАЯРЖАВХЛАН

МУБИС-ийн төв байранд чанартай багш бэлтгэх болон төгсөгчөөс мэргэжилтэн болгох сэдэвт олон улсын форум боллоо. Манай улсын хувьд багш бэлтгэдэг ганц сургууль нь МУБИС бөгөөд жилдээ гурван мянга гаруй төгсөгч бэлтгэн гаргадаг аж. Тэгвэл төгсөгч болгон чанартай багш болж чадаж байна уу. Цаашдаа хөгжиж байна уу гэдэг талаар ОХУ болон БНСУ багш бэлтгэдэг сургуулиудын багш нартай хэлэлцсэн юм. МУБИС-ийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч академич Б.Жадамба “Нүүдэлчин Монголчуудын амь ухаанаас үүдсэн багш бэлтгэх загварыг бий болгох чухал. Насан туршийн мэдлэг чадварыг ямар ч багш бэлтгэх тогтолцоогоор бүрэн эзэмшүүлэх боломжгүй. Багшийн мэргэжлийн мэдлэг чадвар эзэмшээд зогсохгүй тэдгээрийг цааш нь тасралтгүй хөгжүүлж, өөрийн сурган хүмүүжүүлэх практикийг шинэ шатанд гаргах чадвартай байх нь чухал байна” гэсэн юм.

ОХУ-ын Ярославск хотын багшийн коллежийн захирал, Оросын багш бэлтгэх коллежуудын нийгэмлэгийн тэргүүн Лавров Михаил Евгеньевич “Багшийн цаашид суралцах гол амин сүнс бол хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж эзэмшүүлэх юм. Энэ нь тухайн багш төгсөж гараад цаашдын үйл ажиллагаандаа хэрэглэж ажлын байрандаа хөгжинө гэсэн үг юм. Манай сургууль дараах зарчмуудыг баримталж байгаа. Өөрийн хүсэл сонирхлын дагуу сургалтын сэдэв агуулгаа сонгох. Энэ нь өөрийн сонирхсон сонгосон зүйлээ мэдэх цаашлаад энэ тухай судалж шинжилгээ судалгааны ажил хийхэд дөхөм болно гэж үздэг. Энэ мэтчилэн өөрийн хүслийн дагуу гүнзгийрүүлэн судлуулдаг” гэсэн юм.  Форумын үеэр оюутан байх ахуйн мэдлэгийг хойч үедээ өвлүүлэх биш харин багш өөрөө өөрийгөө шинэчилдэг, шинэ сургалтыг эзэмшүүлэх нь зүйтэй гэдгийг онцолж байв.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ