Дуучин Б.Амархүүг цагдан хорилоо

2019-09-20

С.САРУУЛ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг цагдан хорьжээ.

Дуучин залуу авто машиндаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Энэ талаар албаны эх сурвалж  “Б.Амархүүг өнгөрсөн шөнө цагдан хорьсон нь үнэн. Эхнэрийг нь хамт хорьсон гэдэг нь ташаа мэдээлэл” гэлээ.  Дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь хорих ангийн гадна очоод байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ