Тэтгэврийн зээлийн хугацааг бүх банк 24 сар болгох чиглэл өгчээ

2019-09-18

С.САРУУЛ

Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулах, зээлийн хугацааг бүх банкинд адил 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллах чиглэл өгчээ. Энэ оны наймдугаар сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 орчим мянган хүн 814 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Тэд урт хугацаатай зээлийг 18 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын хугацаатай авчээ. 54.5 мянган хүн жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан нь нийт зээлдэгчийн 23.6 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ