Эдийн засгаа салбараа нэгтгэхээр төлөвлөж байна

2019-09-16

Х.ОЮУНБОЛД

ОХУ, Белорусс нь энэ сарын эхээр хэрэгжүүлэхээр тохиролцож гарын үсэг зурсан төлөвлөгөөний дагуу 2021 оноос эдийн засгийн системээ хэсэгчлэн нэгтгэхийг зорьж байна гэж “Коммерсант” сонинд бичжээ. Энэ нь хоёр орны зүгээс 2021 оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд хамтарсан шалгалт хийх боломж, нэгдсэн мэдээллийн системийг багтаасан гаалийн бодлогыг нэгтгэх, гаалийн хамтын үйлчилгээ болон газрын тос,байгалийн хий, цахилгаан эрчим хүчний зах зээлийн дүрэм журмыг бий болгох боломжийн тухай төсвийн хуулийг батлахыг зорьж байгаа юм. Харин одоогоор банкаа нэгтгэх болон нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох талаар төлөвлөөгүй байгаа аж. Гэхдээ Москва, Минск макро эдийн засгийн бодлогоо уялдуулах, валютын хяналт болон төлбөр төлөлтийн системийг нэгтгэх гэрээг байгуулах аргыг хайж байгаа юм. Мөн арваннэгдүгээр сарын 1-нд хоёр орон талуудын Эдийн засгийн сайд нарт өгсөн даалгаврын дагуу санхүүгийн салбарын дүрэм журмыг нэгтгэх арга замыг боловсруулахаар төлөвлөж байна. Мөн ОХУ,Белорусс нь 2022 оноос хоёр орны иргэдийн ирээдүйн эрх ижил тэгш байдлыг тусгасан нийгмийн баталгааны төвшинг ойртуулах хөдөлмөрийн зах зээлийн бодлогыг зохицуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ