Иорданыг нэгтгэх төлөвлөгөөнд санаа зовж эхэлжээ

2019-09-13

Х.ОЮУНБОЛД

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Иорданы хөндийг эх орондоо нэгтгэнэ гэж мэдэгдсэн Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн төлөвлөгөөнд санаа зовж буйгаа мэдэгдлээ. Тэрээр “Израилийн ерөнхий сайдын Иордан голын баруун эргийн бүс нутаг болон бүх сууринг Израиль мэдэлдээ авах  эхний алхам Иорданы хөндий болон Сөнөсөн тэнгисийг эх орондоо нэгтгэхийг зорьж байна” гэж мэдэгдэлдээ дурджээ. Мөн энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь олон улсын хуулийг ноцтой зөрчиж байгааг онцолсон байна. Энэ алхмыг хийснээр Бенжамин Нетаньяху  бүс нутагт энхтайван тогтоох, хэлэлцээрийг дахин эхлүүлэх боломжгүй болно гэв. Бенжамин Нетаньяху уржигдар энэ сарын 17-нд болох сонгуульд ялалт байгуулбал Сөнөсөн тэнгисийн бүс нутаг, Израилийн газар нутгийг тэлэхийн тулд Иорданы хөндийг эх орондоо нэгтгэхээ амласан байжээ. Мөн НҮБ-ын шийдвэр, Арабын энхтайвны санаачлага,АНУ, ОХУ, Европын холбоо, НҮБ-д найрамдлыг авчрах  мөргөлдөөнийг  шийдвэрлэх үеэр  Палестин, Израилийг дэмжинэ гэсэн амлалт нь хэвээр байгааг онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.13  БААСАН  №182  (6149)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ