ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг суллаж, ЗТЯ-ны газрын даргыг үргэлжлүүлэн хорив

2019-09-12

Т.САЙХАН

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос ирсэн хоёр саналыг өнөөдөр /09.12/ хэлэлцжээ. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас  Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлснийг хэвээр баталж шийдвэрлэлээ.

Харин ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, болон  н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ