Ярьсан нь яллагдаж, хэрэгжүүлсэн нь үлдэх вий

2019-09-12

Б.ДАМДИН-ОЧИР

Сүүлийн үеийн сонгууль бүрийн өмнө ёс юм шиг гарч ирдэг болсон “60 тэрбумын яриа” байдаг юм. МАН-ыг ялагдаад, гудамжинд байх үед нь энэ намыг удирдаж байсан М.Энхболд, Ц.Сандуй гэдэг хоёр даргын оролцсон ярианы аудио бичлэг л дээ.

Намаас нь ч  гэх юм уу, төрөөс ч гэх юм уу тэр ярианд оролцсон дарга нарт хариуцлага тооцсон байдаг. Эхлээд 2016 оны сонгуульд МАН-ыг ялахад тэднийг гүйцэтгэх засаглалын удирдлагад сонгоогүй. Тэр нь “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой. МАН-ын дарга М.Энхболд нь УИХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нь НИТХ-ын дарга болсон юм. Удалгүй тэднийг хэвлэлээр нүдэж, хэл амаар дайрсаар 2017-2018 оны төгсгөл гэхэд албан тушаалуудаас нь салгасан байдаг юм. Оронд нь одоогийн дарга нар очсон.

Ингээд М.Энхболд УИХ-ын сул гишүүн, Ц.Сандуй нь бараг гудамжинд гарсан. Гэсэн ч журмын нөхөд нь мань хоёрыг тавьж орхисонгүй. Хоёр ч удаа хэрэгсэхгүй болсон “60 тэрбумын бичлэг”-ийн асуудлыг АТГ, ТЕГ-аар явсаар хэрэг болгож чадсан. Ингэж 2018 оны намраас буюу одоогоос нэг жилийн өмнөөс “60 тэрбумын хэрэг” албан ёсоор бий болсон юм.

Хэргийг шалгадаг хуулийн хугацаа бий. Гэхдээ баримт нотолгоо, бусад хангах ёстой материал дутуу бол гэмт хэрэг болохгүй. Иймэрхүү эргэлзээн дээр “60 тэрбумын хэрэг” жил шахам гацав.

Тэгтэл 2019 оны наймдугаар сараас энэ хэрэг гэнэтхэн “амь” орж, прокурорт шилжиж, есдүгээр сар гарангуут тэндээсээ шүүхэд очлоо. Шүүх хурал удахгүй болно гэсэн үг.

Гэхдээ энд анхаарахгүй орхиж боломгүй хэдэн зүйл байдаг.

Нэг. “60 тэрбум”-ын бичлэг хийгдэх үед дөрвөн хүн байсан гэдэг. М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар, Г.Доржзодов нар байжээ. Гэтэл “60 тэрбумын хэрэг”-ийн яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрыг татаад шүүх рүү явуулсан байна. “60 тэрбумын схем”-ийг зохиож хэд хэдэн намд танилцуулсан гэх Г.Доржзодов, энэ схемтэй танилцсан хамгийн том дарга М.Энхболд нар шүүх хуралд гэрчээр орох эсэх нь ч тодорхойгүй байгаа юм.

Хоёр. “60 тэрбумын яриа” болжээ. Энэ нь бичлэгээр нотлогддог. Харин энэ ярианаас болоод хэн хохирсон бэ гэдэг асуулт тавигдах ёстой. Ингэж асуухад хохирогч бол гарч ирэхгүй. Гэмт хэрэг гэдэг бол хэн нэгэнд, бусдад гэм хор учирсан байх ёстой гэсэн логиктой үйлдэл гэдэг. Тэр утгаараа энэ бас л хариулт нэхэхээр асуулт юм.

Гурав. Дөрвөн хүн “60 тэрбум”-ыг босгох тухай ярьжээ. Дээхнэ, өнгөрсөн зууны нэг яриа бий. “…Чишшш, хамаагүй цуурч байж улс төрийн хэрэгт орох нь уу” гэдэг. Халамцуу гөлөмцүү, эсвэл уур ундуутай үедээ хэлсэн ганц үгнээсээ болоод “дээлээ толгой дээгүүрээ нөмөрдөг” байсан үе бидний түүхэнд байсан. Түүнийг одоо хэлмэгдүүлэлт хэмээдэг. Угтаа “60 тэрбумын яриа” нь явсаар “хамаагүй цуурч байж улс төрийн хэрэгт орчихсон” болж байх шиг байна.

Дөрөв. “60 тэрбумын яриа”-нд оролцсон М.Энхболд, Ц.Сандуй хоёрыг намынхан нь бүх албан тушаалаас нь буулгасан. Ард түмэн сонгосон юм болохоор М.Энхболдод УИХ-ын гишүүний суудал нь үлдсэн. Хэрэг бол хэрэгжсэн байх ёстой. Гэвч М.Энхболд, Ц.Сандуй хоёрын 1-2 жилийн хугацаанд хашсан албан тушаал нь хүн ажилд томилж, тушаал гаргадаг байсан уу гэх асуулт бас гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, 60 тэрбум төгрөгийг МАН “босгосон” уу гэдэг л “60 тэрбумын хэрэг”-ийн амин сүнс нь байх болов уу. Ингээд ухахаар “60 тэрбумын яриа” хэрэгжсэн эсэхийг бас л шалгах хэрэгтэй болж байгаа юм. МАН-ын одоогийн дарга нар энэ шалгалтыг “өгөх” ёстой. Шуудхан хэлэхэд, М.Энхболд, Ц.Сандуй нарын оронд очсон дарга нар хэн хэнийг ямар албан тушаалд тавьсан бэ гэдгийг зайлшгүй шалгах болно.

Тав. Хэрэг үүсгэсэн байдал, хэргийн прокурор, шүүхийн явц зэрэг нь машид хурдан өрнөж байгаа. Гэтэл ирэх сонгуулийн дараа гарч ирэх эрх мэдэлтнүүд “…Хонгил биш тунелээр оруулчихжээ” гэвэл яах вэ. Нөгөөх л муу нэр шүүгч нар л баларна. Тунелийн шүүгч гэдэг шинэ нэр томъёогоор яллуулж, ажил байтугай амьдралаараа хохирохыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн, тэгээд өнөөдөр болж байгаа үйл явдлууд ингэж л өрнөж байна.

Ер нь бол “60 тэрбумын хэрэг”-ийн үр дагавар, нөхцөл байдлыг харахад товчхондоо иймэрхүү байна. Харин “60 тэрбумын хэрэг”-ийн хажууд жинхэн хэрэг МАН-ынханд зөндөө бий. Хамгийн тодорхой нь ЖДҮ-гийн хэрэг юм. Өөрөөр хэлбэл “60 тэрбумын яриа”-ны хажууд ЖДҮ-гийн хэрэг бол жинхэнэ гэмт хэрэг шүү. Иймээс л явж явж, яриа нь хэрэг болж, хулгай нь зэмгүй үлдэх вий гэж хардаад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.12  ПҮРЭВ  №181  (6148)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 2 сар

    er ni bol zohion baiguulalttai enhbold sanduig unagah gej hiisen hereg l gej boddog shde namiin gensek amarbaysgalan zaawal oroltsson l bh uchirtai sandui ehbold ajlaa ogchood bhd gensek gantsara suudaldaa vldej jdv awaal bj bsn tgheer amarbaysglang bas sain shalgah heregtei bolow uu

  • 2 сар

    odoogiin ene namin udirdlaguud boloh hvrelsvh amarbaysgalan geh ulsuud bvgd l sandui geh zaluug sandal shireend hvreh suudlaa bolgon ashiglaj dewselj deeshee garsan shde odoo songuuli dohood ireheer haagdtsan bsn hergiig sohoj dahiad yarij ehleh ni dee hoorhii dendvv itgemtgii baidlasa bolood sandui geh zaluu hohirood vldleedee uul ni tus yariad bgaa 60 terbumiin yaria gegchid hvrelsvh oyun erdene amarbaysgalan oorsdoo bsn geezdee zurag ni ch yawj bsn

  • 2 сар

    Heden hvn sonschihood bhad yagaad gants hvn deer hamag buruug tohoj buruutgaj bga ymbe? Ene heregjvvleed bga nohdvvdig olj adilhan arga hemjee awah heregtei shd

  • 2 сар

    Vnen vnen yarisan yariag ni sonsood heregten met vzegdej bgaa bol heregjvvleed bgaa garuudiig olj togtoon ijilhen arga hemjee awah heregtei

Холбоотой мэдээ