М.Зундуйдаваа: Хэлмэгдэгчдийн гурван үед нөхөн олговор олгох хэрэгтэй

2019-09-10

Б.НАМУУНТАМИР

“Улс төрийн хэлмэгдэгчдийн ач зээ нарын эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос хэлмэгдэгчдийн ач, зээ нар төрөөс нөхөн олговор авах эрхтэй талаар, мөн Төрөөс цаазаар авах, хорих ялаар шийтгэгдсэн бүх хүмүүсийн үр хүүхэд ач зээ нарын эрх ашгийг хамгаалах ТББ байгуулж буй талаар мэдээлэл хийлээ.

Хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын тэргүүн М.Зундуйдаваа “Улс төрийн хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд хилс хэрэгт холбогдсон хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, хүүхдэд 40-80 сая төгрөгийн буцаан олгохоор заасан байдаг. Энэ хуулиар хэлмэгдэгчдийн эхнэр,нөхөр хүүхэд нас барсан бол түүнийг ач, зээ нарт өгөхгүй гэж заасан байлдаг ба энэ нь Үндсэн хуулийг зөрчиж буй хэрэг юм. Зарим хүмүүсийн хувьд гурван үеэрээ хэлмэгдүүлэлт өртөж байна. Хүний амь насыг мөнгөөр үнэлшгүй, мөнгө авахдаа биш төр ард иргэдээ хүчирхийлсэн бол нөхөн олговор олгох нь зүйтэй. Бидний зүгээс хэлмэгдэгсдийн гурван үед нөхөн олговор олгох хэрэгтэй  гэж үзэж байна₮” гэсэн юм.

Тагнуулын Ерөнхий газрын мэдээгээр 1922-1990 оны хооронд нийт 36 мянган хүн хэлмэгдсэн бөгөөд 1939 оноос хойш өдгөөг хүртэл 31 мянган хүн цагаатгагджээ. Тэдгээрийн 20 орчим мянга нь буудуулж, найман мянга нь хорих ялаар шийтгүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ингэж яривал монгол улсын төсөв даахгүй,  манай улсын өр дотоодын  НБ-ний  224 хувьтай тэнцэж байхад  юу мөрөөдөөд  байна  аа. Аливаа юм хэмжээнээсээ халивал  утгаа алддаг юм.  Тийм болхоор энэ БҮТЭХГҮЙ. Харин  ОРОС улсаас  нэхэл дээ.

Холбоотой мэдээ