“Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэнд гавьяат цол хүртээв

2019-09-10

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гавьяат цол хүртээх тухай зарлиг гаргалаа.  Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт музейн захирал Лхамжаагийн Мягмарсүрэнд  энэхүү  эрхэм хүндтэй цолыг хүртээсэн юм.  Халхын голын байлдааны түүхэн ач холбогдол, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн бахархан дуурсагдсан баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан хувь нэмрийг ийнхүү төр үнэллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ