НОСК-ийн мэдээллийн санг хакердаж иргэдийг бүртгүүлжээ

2019-09-10

С.САРУУЛ

Буянт-Ухаа хороолол дахь 972 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг цахимаар бүртгэж сугалаа явуулсан. Түрээсэн орон сууцанд орохоор бүртгүүлсэн 35 мянган иргэнээс сонгон шалгаруулалт хийж тэнцсэн иргэд НОСК-т бичиг баримтаа бүрдүүлж өгөөд байгаа юм.

Тэгвэл АТГ-аас түрээсийн орон сууцанд орох хүмүүсийг бүртгэх үйл явц будлиантай болсныг мэдээллээ. Тодруулбал,  түрээсийн орон сууцанд оруулж өгөх нэрийдлээр иргэдээс мөнгө авч, системд халдсан үйлдлийг АТГ-аас цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Нэр бүхий иргэд иргэдийг залилж түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн явдлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд системд халдсан хүмүүсийн нэрийг нь системд бүртгүүлсэн иргэдийн нэр шалгаруулалтаас хасагдах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ