Б.Энхболд: Бүх асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх нь орон нутгийн ажлыг гацаана

2019-09-09

Т.САЙХАН

УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эрхэм гишүүд өөрсдөө ч “танихаа” больсон тухай ярих больсон. Нөгөө талаар хуульчид, улс төр судлаачид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр төслөөсөө өөрчлөгдөж дэмжигдсэн зарим заалт батлагдвал тааруухан үр дагавар үзүүлнэ хэмээж байна.
Тухайлбал, Улс төр судлаач, эрх зүйч Б.Энхболд “…Бүх шатны Иргэдийн хурлын чөлөө цагт Тэргүүлэгчдийн хурал хуралдаж байх заалт хасагдлаа. Ингэхээр тухайн орон нутгийн бүх асуудал Нэгдсэн хуралдаанаар орох болж байгаа юм. Тиймээс төлөөлөгчдийн ирц нь хүрч асуудлаа шуурхай шийдэхэд хүндрэл үүснэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод амьдардаг аймгуудын ИТХ-ын төлөөлөгч байнга дуудагдах болж байгаа юм. Төрийн ажил гацахгүй явах талаасаа Тэргүүлэгчдийн хурал хуралдаж байх нь зөв гэдэг нь өнгөрсөн хугацаанд практик дээр нотлогдсон зүйл шүү дээ. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ үргэлжлүүлэн хэлэлцээд явахаар бол гуравдугаар хэлэлцүүлгээр гишүүд үүнийг бодох ёстой” гэлээ.
Түүний ярьж буй заалт нь Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд оруулах нэмэлт өөрчлөлт юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ