Ард нийтийн санал асуулга явуулахад 29 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ

2019-09-09

С.САРУУЛ

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж ард нийтийн санал асуулга явуулахаар болсон юм. Энэ дагуу Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Санал асуулгын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр /2019.09.09/ Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн “Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагааны урьдчилсан хуваарийг гаргаж, байнгын хороонд хүргүүлсэн. Санал асуулгын тухай хуульд зааснаар шийдвэр хүргүүлснээс хойш 21-45 хоногийн дотор Ард нийтийн санал асуулгыг явуулах хуультай. Энэ хугацаанд тохируулж аравдугаар сарын 23-нд гэж өгсөн. Төсөв мөнгөтэй холбоотой, төсвийн тодотголоор шийдэхээр бол Сонгуулийн ерөнхий хороо УИХ-аас тогтоосон хугацаанд нь хийх боломжтой. Төсөв шийдэгдвэл 30 хоногт бид зохион байгуулах боломжтой. Зардлын хэмжээг СЕХ-ны саналыг үндэслэн УИХ батална. Тиймээс тогтоолын төсөлд заавал зардлын тоог бичих ёстой.  СЕХ-оос оруулсан санал дээр бусад зардлыг нэмээд 29 тэрбум төгрөг болж байна гэж ойлгосон” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ